Өнөөдөр:
Бусдын төлөө гэсэн үйлс бүхэн ариун байдаг.           Таны алдсан зүйлийг хэнч тань шиг хайхгүй.           Өвөл хэдий хүйтэн, хахир ч дараа нь хавар ирдэг.           Хүүхэд бол маргаашийг гэрэлтүүлэхээр өнөөдөр мандаж буй наран билээ.           Хүүхдийн амьдрал тоглоом биш           Хайр бол хүчирхийллийн эсрэг бамбай.           Хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлье.           Хүн бүр ижил эрхтэй. Тиймээс аливаад илүүрхэх хэрэггүй.           Хүчирхийллийн эсрэг тэмцэх хамгийн том зэвсэг бол хүүхэд бидний оролцоо.           Хүүхэд эсэн мэнд амьдрах эрхтэй.           Хүүхэд хамгаалуулах эрхтэй           Хүүхэд өөрийн үзэл бодол дуу хоолойг илэрхийлэх эрхтэй.           Хүүхэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй.           Хүүхэд тоглож наадах эрхтэй.           Хүүхэд хувийн онцлогоо хадгалах эрхтэй.           Хүүхдийн бие даасан байдлыг дэмжие.           Хүүхдэд алдаагаа засах боломж олгоё.           Хүүхэд бүрийн төлөө нийгмийн хариуцлагыг дээшлүүлье.           Хүүхдийг сонсож, хүүхдээс суралцая.           Хүүхэд насаа хайрлая.           Хүүхдийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлцгээе.

Туслах цэс

Баримтат кино - Movie

Зургийн цомог

Сурталчилгаа

Санал асуулга

Хүүхэд хүүхдийн төлөө ТББ-ын үйл ажиллагаанд үнэлэлт өгнө үү ? Дэлгэрэнгүй саналаа хэлэлцүүлгэн дээр бичнэ үү ?
Үр дүнг харуулах

Бидний холбоос

Дэмжигч байгууллагууд

Тоолуур

Та манай
17942
дахь зочин боллоо

Танилцуулга

“Хамгаалал” клуб
Эрхэм зорилго:

Монгол улсад Хүүхэд хамгааллын тогтолцоог бий болгоход хүүхдийн оролцоог хангах,томчууд хүүхдийг холбосон гүүр нь болж ажиллах

Уриа:

Хайр бол хүчирхийллийн эсрэг бамбай
Хүүхдийг хамтдаа хамгаалцгаая”.

Хамгаалал клубын хүүхдүүд анх 2008 оны 6 дугаар сарын 25нд “Нэгдсэн үндэстний байгууллага”-ын /НҮБ/ Хүүхдийн эрхийн хороонд, Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийн талаар хөндлөнгийн тайлан илтгэл бичихээр цугларсан. Бид энэ илтгэлээ “Хүүхэд хамгаалал” сэдвээр бичсэн ба 2008 оны 10 сарын 20нд Хүүхэд хамгаалал-Өнөөдөр илтгэлээ бичиж дуусган, НҮБ-ын хүүхдийн эрхийн хороонд явуулсан.

Энэ илтгэлийг бичихэд хүүхдийн оролцооны байгууллагуудын төлөөлөгч 27 хүүхэд оролцсон ба 12-18 насны хүүхдүүд байсан. Бид аливаа үйл ажиллагаанд эрх тэгш оролцож, нэг нэгнээ хүндлэн, идэвхи санаачлагатай оролцдог. Бид илтгэл бичих явцдаа Улаанбаатар хотын 3 дүүргийн 180 хүүхдээс судалгаа авсан. Мөн илтгэлээ баримтжуулан 2 баримтат кино хийсэн. Бид илтгэлээ амжилттай бичиж дуусган хүүхдүүдэд танилцуулсан ба хүүхдүүд энэ илтгэлийг үзээд “Бид нар хийж чадна” гэсэн итгэлийг олж авсан ба үүнээс хойш салбар клубууд байгуулагдан ажиллаж байна.
    
Илтгэл бичсэн хүүхдүүд өөрсдийн санаачлагаар цаашид хүүхдийн сайн сайхны төлөө ажиллах хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөн 2008 оны 10 сарын 19нд “Хамгаалал” клубыг байгуулан ажиллаж эхлээд байна.



“Хамгаалал клуб” болсноос хойш бидний хийсэн ажлууд
  • Хүүхэд хамгаалал-Өнөөдөр илтгэлээ олон нийт томчуудад танилцуулсан. Энэхүү ажилын хүрээнд илтгэл бичсэн хүүхдүүд өөрсдийн сургууль болон ирсэн байгууллага дээрээ хүүхдүүдэд танилцуулсан. Мөн хүүхдийн төлөө ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын ажилчид, НҮБ-ийн Хүүхдийн сангийн ах эгч нар, инээж буй хүүхэд чуулганы төлөөлөл болсон хүүхдүүд г.м маш олон хүмүүсд хүргэсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан 2 баримтат киногоо олон нийтэд танилцуулсан байгаа.
  • “Хараа хяналтгүй хүүхдийг хамтдаа хамгаалцгаая” сарын аяны хүрээнд томчууд болон хүүхдүүдтэй уулзаж уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан. Үүнд: Хараа хяналтгүй хүүхдүүдийн чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын шийдвэр гаргагч түвшний хүмүүс ирж оролцсон. Хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд мэдээлэл өгсөн нь хүмүүст эдгээр хүүхдүүдийн талаар зөв ойлголт өгч чадсан.
  • Хүүхдэд зориулсан ”Анараа ба хүүхдийн эрх” номыг гаргасан. Энэ ном нь хүүхдийн эрхийн хууль тогтоомж, Хүүхдийн эрхийн конвенцийн зүйл заалтуудыг хүүхдүүдэд ойлгомжтой энгийн үг хэллэг, жишээгээр тайлбарласанаараа онцлог болж чадсан.
  • 2009 оны 4 сарын 30нд “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг өдөр”-өөр томчууд болон хүүхдүүдэд тараах материал тараасан. Энэ өдөр Хамгаалал клубын гишүүдээс гадна бидний үйл ажиллагааг дэмждэг олон хүүхдүүд ирж хамтдаа тараах материал тарааж эцэг эхчүүдэд мэдээлэл өгсөн. Хүүхдүүд бид нар нийгэмдээ хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэхийг уриалан хамтдаа байсан нь тэр өдрийн хамгийн мартагдашгүй мөч байсан.
  • Хамгаалал клубыг дэмждэг хүүхдүүд зохион байгуулалтанд орж салбар клуб болсоор байна. Үүнд Дорнод аймаг, Чингэлтэй дүүрэг, Баянхошуунд салбар клубийг байгуулан ажиллаж байна. Эдгээр клубууд нь орон нутгийн түвшинд хүүхэд хамгаалалын асуудал дээр хүүхдийн дуу хоолойг хүргэх юм.
  • НҮБ-ийн “Ядуу хүүхдийн суурь судлагаа”–нд саналаа оруулсан.
  • Мөн хүүхдийн эрх, хүүхэд хамгаалалын чиглэлээр сургалтанд сууж сурч мэдсэнээ өөрсдөө “Салбар клуб”-ынхээ хүүхдүүдэд заасан.

Хамгаалал клубээс төлөөлөл болсон оюутан залуучууд 2009 оны 5 сарын 3-нд “Хүүхэд хүүхдийн төлөө” төрийн бус байгууллагыг /ТББ/ байгуулан үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн ажиллаж байна.
“Хамгаалал” клуб нь “Хүүхэд хүүхдийг төлөө” ТББ-ын дэргэд үйл ажиллагаа явуулж байна.

Õàìãààëàë êëóá áîëîí Õ¿¿õýä õ¿¿õäèéí òºëºº ÒÁÁ-ûí õ¿¿õä¿¿äèéí ñýòãýãäýëýýñ…

§  Би клубт орсноороо их баяртай байдаг. Мөн өөрөөрөө болон найз нараараа бахархдаг. Бидний хийсэн ажил бүхэн бусдад хүрдэг нь нэг хамт олон болж чадсаны илрэл бөгөөд ажлын үр дүнгээс харагддаг. Бид нар анх НҮБ-ын ХЭХ-нд илтгэлээ бичихээр 27 хүүхэд цугларч амжилттай бичсэн. Дараа нь клубээ байгуулж олон олон ажлыг бусдын төлөө зориулж чадсан. Энэхүү клубдээ явсанаар маш олон зүйл сурч авдаг тийм болохоор цаашдаа улам ихийг хийх юмсан. Монголын ирээдүй болсон хүүхэд ямар байгаа билээ, энэ бүхнийг харахаар миний сэтгэл их өвддөг. Би улам мэрийж ажилланаа. “Хамгаалал” клубын гишүүн Б.Энхтуяа (Õ¿¿õýä òºâººð ¿éë÷¿¿ëäýã õ¿¿õä¿¿äèéí òºëººëºë, 17 настай, эм

§  ХХТТББ-ын дэргэдэх Хàìãààëàë êëóáийн гишүүнээр 1 жил гаран ажиллахдаа маш их зүйл сурч байгаа. Мөн Монголын хүүхдийн амьдралыг дээшлүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байдаг. Энд ажиллаж байгаа бүх найзуудаараа бахархдаг. Бас хүүхдүүд биднийг энэ зүйлийг хийхэд хамгийн ихээр туслаж байгаа Save the children, AusAid-н хамт олонд талархаж байна. Áèäíèéã үйл ажиллагааãàà явуулæ ýõýëñíýýñ õîéø хүүхдүүд эрхээ мэддэг болж бас томчууд хүүхдийн асуудлыг ойлгодог болоход íü их тус нэмэр болж байгаа. Хүүхдүүд сонин, вэб сайт, брошур гээд áèäíèé áîëîâñðóóëñàí îëîí ç¿éëýýñ эрхээ мэддэг болж байгаа шүү. “Хамгаалал” клубын гишүүн М. Хулан (15 настай, эм)

§  Хамгаалал клубт орохîîñîî ºìíº өөрий бусад хүүхдүүдээс илүү их хэцүү, õ¿íä амьдралыг туулж өнгөрүүлсэн болохоор бусад найзуудыгаа над шиг битгий хүнд амьдрал туулаасай гэсэндээ хүүхдийн төлөө явахаар шийдсэн. Хàìãààëàë êëóáò явсанаар өөрийгөө хөгжүүлж бас хэлдэг байсан хамаагүй ìóóõàé үгí¿¿äýý хэлэхээ боьсон. Одоо Монголд хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдийн төлөөлөл болж ажиллаж байна. Манай найзууд бүгдийг чаддаг, чадсаар ч байх болно. “Хамгаалал” клубын гишүүн П.Тэмүүжин (õàðàà õÿíàëòã¿é õ¿¿õýä ºñâºð ¿åèéíõíèé òºëººëºë, 20 настай, эр)

-          ХХТТББ-ыг байгуулаад Монголын хүүхдүүдийн төлөө ажиллаж байгаадаа өөрөөрөө болоод багийн гишүүдээрээ маш их бахархдаг. Хүүхдүүдийн амьдралд эрхийг нь таниулж, өөрийнхөө төлөө дугарах чадвартай болгоно гэдэг сайхан байдаг. Хийж байгаа ажлууд хамгийн гол нь хүүхдүүдийн сэтгэл, өөрийгөө илэрхийлэх итгэлд нь нөлөөтэй гэж боддог. Цаашдын ажлууд туршлага болж байгууллага маань улам хүчтэй ажиллаж чадна гэж найдаж байна. ХХТТББ-ын Тэргүүн Б.Цоггэрэл (19 настай, эрýãòýé)



Монголын хүүхдүүдийн төлөө ажиллаж байгаадаа маш их баяртай байна.
Дэлгэрэнгүй »