Өнөөдөр:
Бусдын төлөө гэсэн үйлс бүхэн ариун байдаг.           Таны алдсан зүйлийг хэнч тань шиг хайхгүй.           Өвөл хэдий хүйтэн, хахир ч дараа нь хавар ирдэг.           Хүүхэд бол маргаашийг гэрэлтүүлэхээр өнөөдөр мандаж буй наран билээ.           Хүүхдийн амьдрал тоглоом биш           Хайр бол хүчирхийллийн эсрэг бамбай.           Хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлье.           Хүн бүр ижил эрхтэй. Тиймээс аливаад илүүрхэх хэрэггүй.           Хүчирхийллийн эсрэг тэмцэх хамгийн том зэвсэг бол хүүхэд бидний оролцоо.           Хүүхэд эсэн мэнд амьдрах эрхтэй.           Хүүхэд хамгаалуулах эрхтэй           Хүүхэд өөрийн үзэл бодол дуу хоолойг илэрхийлэх эрхтэй.           Хүүхэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй.           Хүүхэд тоглож наадах эрхтэй.           Хүүхэд хувийн онцлогоо хадгалах эрхтэй.           Хүүхдийн бие даасан байдлыг дэмжие.           Хүүхдэд алдаагаа засах боломж олгоё.           Хүүхэд бүрийн төлөө нийгмийн хариуцлагыг дээшлүүлье.           Хүүхдийг сонсож, хүүхдээс суралцая.           Хүүхэд насаа хайрлая.           Хүүхдийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлцгээе.

Туслах цэс

Баримтат кино - Movie

Зургийн цомог

Сурталчилгаа

Санал асуулга

Хүүхэд хүүхдийн төлөө ТББ-ын үйл ажиллагаанд үнэлэлт өгнө үү ? Дэлгэрэнгүй саналаа хэлэлцүүлгэн дээр бичнэ үү ?
Үр дүнг харуулах

Бидний холбоос

Дэмжигч байгууллагууд

Тоолуур

Та манай
17942
дахь зочин боллоо

Хүүхэд хамгаалал ба оролцоо

Сайн байцгаана уу? Бид нар энэ буландаа “Хүүхэд хамгаалал” болон “Хүүхдийн оролцоо” талаар өгүүлэх болно.

Монголд хүүхэд хамгааллын тогтолцоог бий болгохын төлөө олон байгууллага ажиллаж байгаа боловч, хүүхдүүд бидний дуу хоолой дутагдаж байна. Иймээс бид хүүхэд хамгаалалд хүүхдийн оролцоог бий  болгохоор зорьж байна.
Хүүхдэд ээлтэй нийгмйиг бий болгоход хүүхэд бүрийн үгийг хүндлэн сонсох хэрэгтэй байна.
Дэлгэрэнгүй »


Илтгэл бичсэн багийн гишүүд


Монгол Улс нийт 2,
7 сая хүн амтай. Нийт хүн амын 48 хувийг 0-18 насны хүүхдүүд эзэлдэг. Хүүхдүүд бидний өмнө тулгамдаж байгаа олон асуудлууд дундаас  Хүүхэд хамгааллын асуудлыг чухалчлан авч илтгэлээ бичлээ. Бид нийгмийн бүхий л орчинд хүүхдийг хүчирхийлэл, дарамт, шахалт, мөлжлөгөөс хамгаалахыг хүүхэд хамгаалал гэж үзэж байна. Бид нар илтгэлээ бичих явцдаа олон хүнтэй уулзаж, санал бодлоо хуваалцаж, олон мэдээлэл, материал судалж ажилласнаас гадна илтгэлээ баримтжуулах, хүүхэд хамгааллын асуудлыг тодруулах зорилгоор судалгаа явуулсан.

Судалгааг Улаанбаатар хотын 9 дүүргээс Сонгинохайрхан, Налайх, Хан-Уул дүүргүүдийг санамсаргүй байдлаар сонгон гэр хороолол, байшин хорооллын хүүхдүүдээс тэнцүү авсан юм. Мөн Улаанчулуутын  хогийн цэг, асрамж халамжийн газрууд, томоохон захууд дээр ажиллаж, амьда
рч буй хүүхдүүд дээр зорин очиж судалгаа авлаа. Манай судалгаанд  8-18 насны  99 эрэгтэй, 81 эмэгтэй хүүхэд,  нийт 180 хүүхэд хамрагдснаас 110 хүүхэд нь гэр бүлдээ амьдарч байгаа хүүхэд байлаа. Түүнчлэн илтгэлээ бичихдээ, өмнө нь хийгдсэн хүүхдүүдийн болон томчуудын хийсэн зарим судалгааны тайлан, ном материалыг ашигласан. Илтгэлээ бичих хугацаандаа бид Монгол Улсын Засгийн газрын болон ТББгууд, Олон Улсын Байгууллагууд хүүхдийн төлөө олон амжилттай ажил хийснийг мэдэж авсан. Гэхдээ дараах асуудлууд болон бэрхшээлүүд хүүхдүүдэд тулгарсаар байгааг олж мэдлээ. Үүнд:

  1. Хүүхдүүд хүчирхийлэлд өртөж байна.
  2. Хүүхдүүд хараа хяналтгүй байна.
  3. Хүүхдүүд хүнд хөдөлмөр эрхэлж байна.
  4. Хүүхдүүд гэмт хэрэгт өртөж, хорих газар ял эдэлж байна.
  5. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хамгаалуулж чадахгүй байна.
  6. Хүүхдүүд сургууль завсардаж байна.
  7. Хүүхдүүд асрамжийн газар амьдарч байна.
  8. Хүүхдүүд эцэг эхийн хайр халамжийг хүртэхгүй байна.
  9. Хүүхдүүд ёс заншил хэл яриа өөр учраас ялгаварлагдаж байна.
гэсэн эдгээр 9 асуудлыг голлон үзсэн. Та бүхэн монгол хүүхдүүдийн бичсэн илтгэлийг дэлгэрэнгүйгээр нь үзэхийг хүсвэл татаж авах цэсэнд ханданауу ?

Илтгэлийг Дэлгэрэнгүй үзэхийг хүсвэл 50004700 утсаар холбоо барина уу?