Туслах цэс
Баримтат кино - Movie
- Хүүхэд хүүхдийнхээ төлөө
- Хүүхэд хамгаалал өнөөдөр
- English version
- Children for children
- Child protection today
Зургийн цомог
Сурталчилгаа
Санал асуулга
Хүүхэд хүүхдийн төлөө ТББ-ын үйл ажиллагаанд үнэлэлт өгнө үү ?
Дэлгэрэнгүй саналаа хэлэлцүүлгэн дээр бичнэ үү ? |
|
| Үр дүнг харуулах | |
Бидний холбоос
Дэмжигч байгууллагууд
Тоолуур
Та манай
17942
дахь зочин боллоо
17942
дахь зочин боллоо
Мэдээ
- Нийтлэгдсэн: ,
- Сэтгэгдэл бичих
“...Бусад
эмэгтэйчүүд, эхчүүдэд сургамж болоосой гэсэндээ
би өөрийн амьдралд тохиолдсон нэгэн түүхийг бичиж сууна. Эхнэр маань
цүнхтэй
хувцсаа бариад гэрийнхээ хаалгыг тас саваад гарснаас хойш долоон жил
өнгөрчээ.
Өөрийг нь хөсөр хаяад явах гэж байгааг зөнгөөрөө мэдэрсэн жаахан охины
минь
уйлах дуу одоо ч надад сонсогддог. Дөнгөж гуравхан сартай охиноо хаяад
явсан эх
хүн энэ дэлхий дээр түүнээс өөр байхгүй байх. Намайг хохироох гэж
төрүүлсэн
үрээ орхисныг нь гайхаад бардаггүй юм. Би олон түүнд гомдож өширхөж
явлаа.
Эмэгтэй хүн
ямар хуурамч, хатуу сэтгэлтэй, амиа бодсон байдгийг харуулсан
болохоор би дахин эхнэр аваагүй. Анхны ариун дурлал, хайр минь ингэж
бүтэлгүйтсэн болохоор би эмэгтэй хүнд итгэхээ больсон. Тэр үед би дөнгөж
хорин
настай амьдрал мэдэхгүй, ядуу хоосон байсан минь үнэн. Гэхдээ үрээ гэх
сэтгэлтэй байсан бол өдийд бид гурав сайхан амьдарч байх байсан. Намайг
яаж
зовж охиноо өсгөснийг миний эргэн тойрныхон л мэднэ.
Ажил хийх гэхээр охиныг
маань харах хүн олдохгүй, аргаа барахдаа найзуудаараа ээлжлэн харуулдаг байлаа.
Охин маань өсч томрох тусам ухаантай, хэрсүү болсон. Дөнгөж долоохон настай
хэрнээ өөрийнхөө хувцсыг угаагаад надад
ойр зуурын хоол, цай хийгээд өгчихдөг юм. Энэ долоон жил олон юм үзэж туулсан.
Эхнэртээ хаягдсан эр хүний сэтгэл ямар хэцүү байдгийг би мэднэ. Тэглээ гээд
архинд орж, гудамжинд гарч болох л байсан. Ганцхан охин маань л надад амьдралд
тэмцэх хүч өгсөн. Охиноо хараад л энэ нялх амьтан чинь миний мах цусны тасархай
шүү дээ, энэ амьтныг би л хүн болгохгүй бол өөр харж хандах хүн байхгүй гэж
бодсондоо би зүтгэсэн. Өнөөдөр бид хоёрт дутагдах гачигдах зүйл алга. Эхнэрээ
явснаас хойш хүн шиг амьдаръя гэж зүтгээд байр, машинтай болж, жижиг бизнес
эрхлээд боломжийн л амьдарч байна. Гэхдээ энэ бүхэнд хүрэхийн тулд охиноо өдий
зэрэгтэй болгохын тулд ямар хүнд хэцүүг
туулсныг хэн ч ойлгохгүй. Хэрвээ эхнэрээ надаас илүү хүнтэй суугаад хангалуун
амьдарч байсан бол би өөртөө л гомдох байсан биз. Гэтэл инженер гэсэн сайхан
мэргэжилтэй ч архинд дуртай, хоосон залуутай суучихаад байр хөлсөлж амьдардаг,
дахин үр хүүхэд төрүүлээгүйг нь мэдээд үнэхээр өрөвдсөн. Түүнд энэ амьдрал нь
жаргалтай байж болно. Гэхдээ л охин бид хоёртой амьдарч байсан бол хэв нь
алдагдсан гутал, элэгдсэн пальтотой явахгүй л байсан. Уг нь охиноо ээжтэй нь
нэг уулзуулж, танилцуулая гэж бодож байсан юм. Гэтэл чамайг яаж амьдарч байгааг
мэдсэнээс хойш тэр бодлоо орхисон. Үр хүүхдээ хөсөр хаяад явсан хүнийг үүнээс
илүү сайхан амьдрал хүлээх нь юу л бол. Бурхан бүгдийг харж байдаг биздээ.
Тиймээс охид бүсгүйчүүд минь эр нөхрөө хэд ч сольж болно, харин үр хүүхдээ л
хөсөр хаяж болохгүй шүү гэж хэлмээр байна... ”
/ “Өөр мэдээ” сонины
82/129-р дугаараас /




