Өнөөдөр:
Бусдын төлөө гэсэн үйлс бүхэн ариун байдаг.           Таны алдсан зүйлийг хэнч тань шиг хайхгүй.           Өвөл хэдий хүйтэн, хахир ч дараа нь хавар ирдэг.           Хүүхэд бол маргаашийг гэрэлтүүлэхээр өнөөдөр мандаж буй наран билээ.           Хүүхдийн амьдрал тоглоом биш           Хайр бол хүчирхийллийн эсрэг бамбай.           Хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлье.           Хүн бүр ижил эрхтэй. Тиймээс аливаад илүүрхэх хэрэггүй.           Хүчирхийллийн эсрэг тэмцэх хамгийн том зэвсэг бол хүүхэд бидний оролцоо.           Хүүхэд эсэн мэнд амьдрах эрхтэй.           Хүүхэд хамгаалуулах эрхтэй           Хүүхэд өөрийн үзэл бодол дуу хоолойг илэрхийлэх эрхтэй.           Хүүхэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй.           Хүүхэд тоглож наадах эрхтэй.           Хүүхэд хувийн онцлогоо хадгалах эрхтэй.           Хүүхдийн бие даасан байдлыг дэмжие.           Хүүхдэд алдаагаа засах боломж олгоё.           Хүүхэд бүрийн төлөө нийгмийн хариуцлагыг дээшлүүлье.           Хүүхдийг сонсож, хүүхдээс суралцая.           Хүүхэд насаа хайрлая.           Хүүхдийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлцгээе.

Туслах цэс

Баримтат кино - Movie

Зургийн цомог

Сурталчилгаа

Санал асуулга

Хүүхэд хүүхдийн төлөө ТББ-ын үйл ажиллагаанд үнэлэлт өгнө үү ? Дэлгэрэнгүй саналаа хэлэлцүүлгэн дээр бичнэ үү ?
Үр дүнг харуулах

Бидний холбоос

Дэмжигч байгууллагууд

Тоолуур

Та манай
17942
дахь зочин боллоо

Мэдээ

Хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдэд Юу: Хүүхдүүд хийсэн ажлаа тайлагнаж байна. Хэзээ: 2010 оны 7 дугаар сарын 29-ны Пүрэв гариг, 14:30-16:30 цагт Хаана: Монгол Япон төвийн хурлын зааланд (МИУС-ын 2-р байрны баруун талд) НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Хороонд Хүүхдийн Эрхийн тухай Конвенцийн хэрэгжилтийн талаар хөндлөнгийн илтгэл бичсэн хүүхдүүд нэгдэн “Хамгаалал” клубыг байгуулан дараа нь 18 насанд хүрсэн хүүхдүүд дээрээ тулгуурлан “Хүүхэд хүүхдийн төлөө” ТББ-ыг 2009 оны 5 сард байгуулан ажилласнаар эдүгээ нэг жилийн хугацаа өнгөрчээ.
Австралийн засгийн газрын хөгжлийн хөтөлбөрийн (AusAID) дэмжлэгтэйгээр “Хүүхдүүд эрхийнхээ төлөө” төслийг Хүүхдийг Ивээх Сангийн дэмжлэгтэйгээр 2009 оны 8 сарын 1-нээс 2010 оны 7-р сарын 31-ныг хүртэл хэрэгжүүлсэн ажлаа танилцуулаа. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд: -          www.childforchild.mn хүүхдийн эрхийн сайт ажиллуулж 17.000 хэрэглэгч зочлоод байна. -          “Хүүхэд хүүхдийн төлөө” улирал тутмын сонинг гаргасан. -          Гэр бүлийн тухай хуулийн ажлын хэсгийнхэнд саналаа өгсөн. -          Монгол Улсын Ерөнхийлэгчтэй хүүхдийн хамгааллын асуудлаар уулзалт хийсэн. -          Хүний Эрхийн Үндэсний Комиссийн багийнхантай уулзаж хүүхдийн эрх, хүүхэд өргөдөл гомдол гаргах тухай ярилцсан. -          Үе тэнгийн сургагч багш нарыг бэлтгэн “Хүүхдийн эрх - Бидний оролцоо” сургалтыг ЕБС-ын 300 хүүхдэд явуулсан. -          Олон нийтийг хамарсан кампанит ажлуудыг амжилттай зохион байгуулсан зэрэг ажлууд нь хүүхдүүдийн хийсэн ажлын нэгээхэн хэсэг нь. Энэхүү ажлуудаа дүгнэн хүүхдүүддээ, олон нийтэд, эцэг эхчүүддээ, хамтран ажиллагч талууддаа урьж хийсэн ажлаа тайлагнаж алдаа оноогоо дэнсллээ. Мөн хүүхдийн оролцооны талаар сурсан туршлагаа бусдад түгээн дэлгэрүүлэхээр “Хүүхдийн оролцоо”, бодлого хууль тогтоомжийг хүүхдүүдэд ойлгомжтой байдлаар боловсруулсан “Би хаана, хэнд, яаж хандах вэ?” номуудыг олон нийтэд танилцуулж номынхоо нээлтийг хийсэн. Ингэснээр олон нийтэд хийсэн бүтээснээ тайлагнадаг байхыг бусдад уриалж байгаа бөгөөд хүүхдийн чиглэлээр ажилладаг олон байгууллагууд үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулдаг, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлээд төслийн үр шимийг хүртэгч нартаа тайлагнадаг байхыг хүүхдүүд бид бас уриалж байгаа юм.   Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй дараах хаягаар холбоо барина уу: “Хүүхэд хүүхдийн төлөө” ТББ Б.Цоггэрэл, 88804800, Т.Амарзаяа, 96751595,   www.childforchild.mn

Сэтгэгдлүүд

  • Бичсэн: eegii2010-08-09 23:32:10

    yunii omno bayar hvrgey uchir n boginohon hugatsaand ene ih ajilg amjuulna gdg ih tom ajil shvv ene ercheere ywah ym bl hvvhded eelte niigmiig bii bolgoj chadna gj bodoj bn etsest n HAIR BL HVCHIRHIILELIIN ESREG BAMBAI HVVHDIIG HAMTDAA HAMGAALTSGAAY amjilt hvsiy

  • Бичсэн: anuzul2010-08-04 05:51:58

    sain bn uu ? tanai hamt olond ene odriin mendig hvrgie. tanai baiguullagiin uil ajillagaa nadad mash ih taalagddag. ene chigeeree hvvhdiin erhiig ham,gaalahiin toloo ta bvhen tuushtai ywj, olon shan ajluudiig hiigeerei. amjilt hvsgie.

Сэтгэгдэл бичих

Зурган дээрх кодыг оруулна уу.