Өнөөдөр:
Бусдын төлөө гэсэн үйлс бүхэн ариун байдаг.           Таны алдсан зүйлийг хэнч тань шиг хайхгүй.           Өвөл хэдий хүйтэн, хахир ч дараа нь хавар ирдэг.           Хүүхэд бол маргаашийг гэрэлтүүлэхээр өнөөдөр мандаж буй наран билээ.           Хүүхдийн амьдрал тоглоом биш           Хайр бол хүчирхийллийн эсрэг бамбай.           Хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлье.           Хүн бүр ижил эрхтэй. Тиймээс аливаад илүүрхэх хэрэггүй.           Хүчирхийллийн эсрэг тэмцэх хамгийн том зэвсэг бол хүүхэд бидний оролцоо.           Хүүхэд эсэн мэнд амьдрах эрхтэй.           Хүүхэд хамгаалуулах эрхтэй           Хүүхэд өөрийн үзэл бодол дуу хоолойг илэрхийлэх эрхтэй.           Хүүхэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй.           Хүүхэд тоглож наадах эрхтэй.           Хүүхэд хувийн онцлогоо хадгалах эрхтэй.           Хүүхдийн бие даасан байдлыг дэмжие.           Хүүхдэд алдаагаа засах боломж олгоё.           Хүүхэд бүрийн төлөө нийгмийн хариуцлагыг дээшлүүлье.           Хүүхдийг сонсож, хүүхдээс суралцая.           Хүүхэд насаа хайрлая.           Хүүхдийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлцгээе.

Туслах цэс

Баримтат кино - Movie

Зургийн цомог

Сурталчилгаа

Санал асуулга

Хүүхэд хүүхдийн төлөө ТББ-ын үйл ажиллагаанд үнэлэлт өгнө үү ? Дэлгэрэнгүй саналаа хэлэлцүүлгэн дээр бичнэ үү ?
Үр дүнг харуулах

Бидний холбоос

Дэмжигч байгууллагууд

Тоолуур

Та манай
17942
дахь зочин боллоо

Танилцуулга

ХҮҮХЭД ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ТББ
Алсын хараа:
Хүүхдэд ээлтэй нийгмийг бий болгоход дэмжлэг үзүүлэх

Эрхэм зорилго:
 Хүүхэд бүрийн төлөө нийгмийн хариуцлагыг дээшлүүлснээр хүүхдийн эрх тэр дундаа хамгаалуулах эрхийг хангах

Үйл ажиллагааны чиглэл:
  • Хүүхдийн дуу хоолой
  • Мэдээлэл сурталчилгаа
  • Хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хангах
  • Хүүхдийн оролцоо
  • Хүүхэд хамгаалал

"Хүүхэд хүүхдийн төлөө" ТББ нь 2009 оны 5-р сарын 3-нд байгуулагдсан ашшийн бус, төрийн бус байгууллага юм.

НҮБ-ийн Хүүхдийн эрхийн хороонд Хөндлөнгийн илтгэл бичсэн хүүхдүүд “Хамгаалал клуб”-ыг байгуулан 1 жилийн хугацаанд нилээд томоохон ажилууд хийсэн бөгөөд Хамгаалал клубын гишүүдээс төлөөлөл болсон оюутан залуус үйл ажиллагаагаа улам өргөтгөж “Хүүхэд хүүхдийн төлөө” ТББ-ыг байгуулсан юм.

Бид нарын бичсэн илтгэлийг НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Хороонд 2009 оны 10 дугаар сарын 7-нд хэлэлцсэн.
Хүүхэд хүүхдийнхээ асуудлыг дүгнэж илтгэл бичсэн тохиолдол дэлхийн бусад оронд ховорхон бөгөөд манай улс анхдагч орнуудын тоонд орж байгаа юм. Монголын хүүхдүүд өөрсдөө Хүүхдийн Эрхийн тухай Конвенцын хэрэгжилтийг судалж хүүхэд хамгааллын асуудлыг олон улс, НҮБ-ын түвшинд гаргаж тавьсанаараа ихээхэн онцлог юм.

Хүүхдийн оролцооны шинэ туршлага монголд бий болж хүүхдүүд оролцох эрхээ жинхэнэ утгаар нь хангаж чадсан юм.

Та бүхэн “Хүүхэд хүүхдийн төлөө” ТББ-тай хүүхдийн төлөө хамтран ажиллах болон санал хүсэлтээ доорх хаягаар явуулаарай.
Манай хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, 13-р хороолол Channel төвийн 3 давхарт 306 тоот

Вэб: www.childforchild.mn

И-мэйл: tsoggerel_b@yahoo.com

Утас: 50004700, 88804800, 96751595

Таныг хүндэтгэсэн: “Хүүхэд хүүхдийн төлөө” ТББ
Дэлгэрэнгүй »