Өнөөдөр:
Бусдын төлөө гэсэн үйлс бүхэн ариун байдаг.           Таны алдсан зүйлийг хэнч тань шиг хайхгүй.           Өвөл хэдий хүйтэн, хахир ч дараа нь хавар ирдэг.           Хүүхэд бол маргаашийг гэрэлтүүлэхээр өнөөдөр мандаж буй наран билээ.           Хүүхдийн амьдрал тоглоом биш           Хайр бол хүчирхийллийн эсрэг бамбай.           Хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлье.           Хүн бүр ижил эрхтэй. Тиймээс аливаад илүүрхэх хэрэггүй.           Хүчирхийллийн эсрэг тэмцэх хамгийн том зэвсэг бол хүүхэд бидний оролцоо.           Хүүхэд эсэн мэнд амьдрах эрхтэй.           Хүүхэд хамгаалуулах эрхтэй           Хүүхэд өөрийн үзэл бодол дуу хоолойг илэрхийлэх эрхтэй.           Хүүхэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй.           Хүүхэд тоглож наадах эрхтэй.           Хүүхэд хувийн онцлогоо хадгалах эрхтэй.           Хүүхдийн бие даасан байдлыг дэмжие.           Хүүхдэд алдаагаа засах боломж олгоё.           Хүүхэд бүрийн төлөө нийгмийн хариуцлагыг дээшлүүлье.           Хүүхдийг сонсож, хүүхдээс суралцая.           Хүүхэд насаа хайрлая.           Хүүхдийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлцгээе.

Туслах цэс

Баримтат кино - Movie

Зургийн цомог

Сурталчилгаа

Санал асуулга

Хүүхэд хүүхдийн төлөө ТББ-ын үйл ажиллагаанд үнэлэлт өгнө үү ? Дэлгэрэнгүй саналаа хэлэлцүүлгэн дээр бичнэ үү ?
Үр дүнг харуулах

Бидний холбоос

Дэмжигч байгууллагууд

Тоолуур

Та манай
18017
дахь зочин боллоо

Хүүхдийн бүтээл

Нартад намайг төрөөгүй байхад
Нар намайг олоогүй байлаа
Нартад намайг ирээгүй байхад
Нас надтай мэндлээгүй байлаа.
Нас гэдэг ер нь юу юм бэ?
Наслана гэдэг ингэхэд юусан билээ?
Хэд насласнаар нь хүнийг хэмжихгүй
Хэрхэн яаж явснаар нь хэмжинэ.
Харвах сумны өөдөөс гялсхийгээд өнгөрдөг нас байхад
Хар  толгойгоо бусдын ард нуугаад авч үлддэг нас байх юм.
Хамгийн нандин шүтээнийхээ өмнө, зул шиг шатаад өнгөрдөг нас байхад
Хайртай бүхнээ золиослоод амиа авч үлддэг нас байх юм.
Зээлийн газраар  хожоо харж, арвыг нь үрээд
Зэргийн нөхөдтэй атаа сөрж,  хорийг нь үрээд
Зэрлэг зодоонд зэмлэл хүлээж, гучийг нь үрээд
Зээрд болтлоо архи шимж,  дөчийг нь үрээд
Нэг олдсон насаа
Нэргүй дэмий өнгөрөөсөн бол
Хоёр олдохгүй амьдралд
Хоосон гаслаад нэмэргүй ээ!!! Дэлгэрэнгүй »


Нэгэн зүрхэн дор

Хав харанхуй байх нь

Энэ юу вэ?

Сэтгэлд гэрэл гэгээ алга

Энэ юу вэ?

Хайр хайсан харц нь бүүдгэр байх нь

Энэ юу вэ?

Туяа нь болох нар алга

Энэ юу вэ?

Айдас дагуулсаар ирж байх нь

Энэ юу вэ?

Ахиад амьдармаар санагдах зорилго алга

Энэ юу вэ?

Гэр бүлээ хайсан хүүхдүүд байх нь

Энэ юу вэ?

 Гэндэж осолдоход аргадах энэрэл алга

Энэ юу вэ?

Гэгээн цацраг байхгүй байх нь

Энэ юу вэ?

Ганцхан муу муухайг дагуулсаар

Энэ юу вэ?

Нулимс нь дусалсаар дусалсаар дуусч байх нь

Энэ юу вэ?

Насаараа эдлэх баясал нь алга

Энэ юу вэ?

Нандин бүхнийг авч байх нь

Энэ юу вэ?

Энэ юу вэ?

Энэ бол...

Бид хамтдаа зогсоож чадна

Бид хамтдаа тэмцэж чадна

Тийм ээ

Бид хамтдаа хамгаалж чадна

Бид хамтдаа дуусгаж чадна.

 13р сургуулийн 10в ангийн сурагч Бат- Итгэл

Дэлгэрэнгүй »

Цөлд дэлбээлэх гайхамшиг байвч

Цэцгийг хайрлаж чадахгүйн гутамшиг алга

Цэцгийн чинээ амьдарч чадахгүйн гаслантай

Цэцгийн дэлбээ шиг үрсээ хайрлахгүй бол

Цэнхэр тэнгэрт наран ээж үгүйн адил

13р сургууль, 8б анги, Даариймаа

Дэлгэрэнгүй »