Туслах цэс
Баримтат кино - Movie
- Хүүхэд хүүхдийнхээ төлөө
- Хүүхэд хамгаалал өнөөдөр
- English version
- Children for children
- Child protection today
Зургийн цомог
Сурталчилгаа
Санал асуулга
Хүүхэд хүүхдийн төлөө ТББ-ын үйл ажиллагаанд үнэлэлт өгнө үү ?
Дэлгэрэнгүй саналаа хэлэлцүүлгэн дээр бичнэ үү ? |
|
| Үр дүнг харуулах | |
Бидний холбоос
Дэмжигч байгууллагууд
Тоолуур
Та манай
17942
дахь зочин боллоо
17942
дахь зочин боллоо
Салбар клуб
- Нийтлэгдсэн: 2009-10-10,
- Сэтгэгдэл бичих
ХАМГААЛАЛ КЛУБЫН САЛБАР КЛУБ
Зорилго:
- Орон нутагт тулгамдаж байгаа хүүхдийн хамгааллын асуудал, хүүхдийн эрх ашгийг хамгаалахад хүүхдийн оролцоог хангах
- Хүүхдийн асуудлыг хоорондоо ярилцаж шийдвэрлэх
- Хүүхдийн дуу хоолойг олон нийт, томчуулдад хүргэх
- Үйл ажиллагааны чиглэл, клубын бүтэц зохион байгуулалтын хувьд төв ХК-тэй адилхан байна
- Хаана байрлаж байгаагаараа ХК-ийн нэрийг авч хэрэглэнэ. Тухайлбал Дорнодын манай салбар клуб “Дорнод Хамгаалал” клуб гэсэн нэртэй.
- Энэхүү дүрмийг нэгэн адил баримтална.
ДОРНОДЫН ХАМГААЛАЛ КЛУБ
Дорнодын Хамгаалал клуб нь 2008 оны 11 сарын 16нд байгуулагдсан.
Анх Хамгаалал клубын төлөөлөл хүүхдүүд Дорнодод очиж илтгэлээ танилцуулахад “Хүүхдүүд үнэхээр хийж чаддаг юм байна” гэдэг итгэлийг олж авсан. Үүний дараа “Хамгаалал” клубын салбар клуб болж ажиллаж эхэлсэн.
Анх Хамгаалал клубын төлөөлөл хүүхдүүд Дорнодод очиж илтгэлээ танилцуулахад “Хүүхдүүд үнэхээр хийж чаддаг юм байна” гэдэг итгэлийг олж авсан. Үүний дараа “Хамгаалал” клубын салбар клуб болж ажиллаж эхэлсэн.
2008-2009 онд хийсэн үйл ажиллагааны тайлан
Дорнодын Хамгаалал клуб нь 2008.11.16нд байгуулагдсан. Үндсэн 15 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Клубын ахлагч Н.Туул, дэд ахлагч Б.Баярчимэг , нарийн бичиг Азжаргал , гадаад харилцаа Б.Марал , санхүү Шүрэн-эрдэнэ , хүний нөөц Э.Оюунхэрлэн , мэдээлэл сурталчилгаа Х.Сугарчимэг, сургалт судалгаа Г. Отгонзаяа гэсэн удирдлагуудтай үйл ажиллагаагаа явуулж байна.
Бид энэ хугацаанд хийсэн ажлаасаа товч дурдвал
- 2009-01-16-нд төрөлхийн зүрхний цооролтой Г. Нарантуяа охины эмчилгээний зардалд 23500 төгрөгийн хандив үзүүлсэн
- 2009-01-30-нд “Хүчирхийллийн эсрэг хамтдаа” мини сүлжээ багийн гишүүдийг чадваржуулах сургалтанд сууж ойлголт мэдлэгээ нэмэгдүүлсэн.
- 2009 оны 02-р сард “Хүүхэд хамгаалал-Өнөөдөр” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг Хэрлэн сумын 2, 11-р сургууль, Баянтүмэн сумын сургуулийн дотуур байранд амьдардаг 61 хүүхдэд зохион байгуулсан. Уулзалтын мөрөөр жилийн ажлын төлөвлөгөөнд хүүхдүүдээс санал авч, гишүүнчлэлээ нэмэгдүүлсэн.
- 2009-03-12-нд Цагдаагийн газрын Хүүхдийн албанаас зохион байгуулсан мини сүлжээ, өсвөрийн цагдаа бүлгэмийн хүүхдүүдийг чадваржуулах сургалтанд Хамгаалал клубын 5 гишүүн оролцож клубынхээ талаар мэдээлэл өгсөн.
- 009-03-25-26-нд “Хүүхдийн эрхэд суурилсан чиг хандлага” сургалтанд 5 гишүүн оролцсон. Сургалтанд оролцсон 29 хүүхдийн 40 гаруй хувь нь Хамгаалал клубт шинээр элсэх хүсэлт гаргасан. Сургалтын дараа Хамгаалал клубын гишүүн Гуамарал, Саранчимэг нартай уулзаж хийсэн ажил болон хийхээр төлөвлөж байгаа ажлуудынхаа талаар ярилцаж санал солилцсон.
- 4 сарын 30 - Хүүхдийг зодож шийтгэхгүй байх Дэлхийн өдрийг угтсан ажлын хүрээнд “Хүүхэд бол амьдрал” лого хийж 270 хүнд тарааж энэ өдрийн тухай мэдээллийг олон нийтэд хүргэсэн.
- hamgaalaldornod@yahoo.com гэсэн хаягтай болсон ба Улаанбаатар хот дахь Хамгаалал клубын гишүүдтэй холбогдож хийсэн ажлын болон хийх ажлын талаар ярилцаж санал солилцдог болсон.
- 6 сарын 1 буюу Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрөөр Дорнод аймгийн оролцооны байгууллагын хүүхдүүдийн нэгдсэн жагсаалд оролцож клубээ сурталчилсан.
- 6 сарын 18- нд “Бумбатын хүүхдүүд” өдөрлөг явуулж хүүхдүүд болон эцэг эхчүүд мөн багийн даргатай уулзаж ярилцсан
- 6 сарын 26-нд аймгийн хамгийн зүүн захын баг болох 5-р багийн Мөнхөт хотхоны хүүхдүүд болон багийн засаг даргатай уулзаж ярилцсан.
- 7сарын 30- Хамгаалал клубын 4 гишүүн 2 багш нийгмийн ажлын үйлчилгээнд хамрагдаж байгаа 16 хүүхдийн хамт Энх зусланд “Хүүхэд хүүхдэдээ “ сэдэвт нэг өдрийн үйл ажиллагаа зохион байгуулсан. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд “Хүүхдийн эрхэд суурилсан чиг хандлага” сургалт, спортын буухиа тэмцээн зэргийг явуулсан. Ингэж 1 өдрийг хүүхдүүдтэй хамт өнгөрүүлснээр хүүхдүүд хоорондоо илүү дотно болж чөлөөтэй харьцаж байсан.
- 7-8-р сард ОНТ дээр Амьдрах ухаан, Хүүхдийн эрхийн сургалтыг зуны сургалтын хуваарьт оруулан хүүхдүүдэд зохион байгуулсан. Ингэснээр хүүхэд хүүхдэдээ хэрхэн нөлөөлж чаддагийг харуулсан.
- 10 сарын 24-нд Хамгаалал клубын болон шинээр элсэж гишүүдийн эцэг эхчүүдтэй уулзалт зохион байгуулж тэдэнд хийсэн ажлаа танилцуулан санал бодлыг нь сонсож нэг өдрийг хөгжилтэй зугаатай өнгөрүүллээ.
Тайлан бичсэн: Дорнодын Хамгаалал клубын ахлагч Н.Туул
![]() Төрөлхийн зүрхний цооролтой охинд хандив өргөлөө |
Хамгаалал клубын Мөнхтэмүүлэн,Цоггэрэл нартай хийсэн уулзалт |
![]() “Хүчирхийллийн эсрэг хамтдаа” чадваржуулах сургалт |
11-р сургуулийн дотуур байранд хийсэн сургалт
|
![]() |
|
![]() |
|
| Баянтүмэн суманд зохион байгуулсан сургалт | |
![]() Улаанбаатар хотын Хамгаалал клубынхэнтэй интернэтээр харилцаж байгаа нь |
Үйл ажиллагааныхаа төлөвлөлтийг гаргаж байгаа нь
|
![]() Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр |
Бумбатын хүүхдүүд өдөрлөг
|
![]() Зуслан сургалт |
Хүүхдийн эрх, хамгаалал сургалт
|
![]() Эцэг эхчүүддээ ажлаа тайлагналаа |
Ээж аав нар маань бидэнтэй тоглох дуртай байлаа
|
![]() Эцэг эхчүүддээ ажлаа тайлагналаа |
Ээж аав нар маань бидэнтэй тоглох дуртай байлаа
|
![]() Бид уриагаа хэлсээр замдаа гарлаа |
Албан газрын дарга нар биднийг их дотно хүлээн авлаа
|
Дорнодын Хамгаалал клубын хүүхдүүддээ Монголын нийт хүүхдүүдийн өмнөөс баяр хүргэе. Та нараар бид бүхэн бахархаж байна.
БАЯНХОШУУНЫ ХАМГААЛАЛ КЛУБ
Баянхошууны хамгаалал клуб нь 2009 оны 2 сарын 7нд нийт 7 хүүхдийн бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. “Олон Нийтэд Түшиглэсэн Хүүхэд Хөгжил Хамгаалал”-ын /ОНТХХХ/ 3-р төвөөр үйлчлүүлэгч хүүхдүүдийн зорилго нэгдэж, уг Баянхошуу дахь Хамгаалал клубыг байгуулсан. Клубын ахлагчаар Б.Ичинхорлоо сонгогдон ажиллаж байна.Клуб болсноос хойш:
- “Сэтгэлийн дэм” аянаар, асарч хамгаалах хүнгүй хүүхдүүдэд мөн ахмад настануудад тусласан.
- Эрх нь зөрчигдсөн хүүхдүүдэд туслах, дэмжих ажлыг уламжлал болгон идэвхжүүлж байна.
- Хүүхдүүдэд амьдрах ухааны сургалт явуулсан.
- “Анараа ба хүүхдийн эрх” ном гаргахад оролцсон.
- 2008 оны 4 сарын 30нд “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг өдөр”-ийн хүрээнд тараах материал тарааж томчуудад хүүхдийн дуу хоолойг хүргэсэн.
Баянхошууны Хамгаалал клубын ахлагч Б.Ичинхорлоо
ЧИНГЭЛТЭЙН ХАМГААЛАЛ КЛУБ
37-р сургууль дахь “Хамгаалал” клуб нь 2009 оны 3сарын 16нд анх 17 хүүхдийн бүрэлдхүүнтэй хурал хийсэн.- Хамгийн анхны ажил нь 37-р сургуулийнн хүүхдүүдэд хүүхдийн эрхийн талаар сургалт явуулсан
- ХИС-ийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нөхөн сэргээх төв дээр Хүүхэд хамгаалал-Өнөөдөр илтгэлийг танилцуулсан.
- Хамгаалал клубын хүүхдүүдээс зохион байгуулсан Хүүхдийн эрхэд суурилсан чиг хандлага сургалтанд хамрагдаж клубын гишүүддээ мэдээлэл өгсөн.
Чингэлтэйн Хамгаалал клубын гишүүн Г.Амарбаясгалан
Хүүхдийг хамтдаа хамгаалцгаая.






Хамгаалал клубын Мөнхтэмүүлэн,
11-р сургуулийн дотуур байранд хийсэн сургалт



Үйл ажиллагааныхаа төлөвлөлтийг гаргаж байгаа нь

Бумбатын хүүхдүүд өдөрлөг

Хүүхдийн эрх, хамгаалал сургалт

Ээж аав нар маань бидэнтэй тоглох дуртай байлаа

Ээж аав нар маань бидэнтэй тоглох дуртай байлаа

Албан газрын дарга нар биднийг их дотно хүлээн авлаа