Өнөөдөр:
Бусдын төлөө гэсэн үйлс бүхэн ариун байдаг.           Таны алдсан зүйлийг хэнч тань шиг хайхгүй.           Өвөл хэдий хүйтэн, хахир ч дараа нь хавар ирдэг.           Хүүхэд бол маргаашийг гэрэлтүүлэхээр өнөөдөр мандаж буй наран билээ.           Хүүхдийн амьдрал тоглоом биш           Хайр бол хүчирхийллийн эсрэг бамбай.           Хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлье.           Хүн бүр ижил эрхтэй. Тиймээс аливаад илүүрхэх хэрэггүй.           Хүчирхийллийн эсрэг тэмцэх хамгийн том зэвсэг бол хүүхэд бидний оролцоо.           Хүүхэд эсэн мэнд амьдрах эрхтэй.           Хүүхэд хамгаалуулах эрхтэй           Хүүхэд өөрийн үзэл бодол дуу хоолойг илэрхийлэх эрхтэй.           Хүүхэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй.           Хүүхэд тоглож наадах эрхтэй.           Хүүхэд хувийн онцлогоо хадгалах эрхтэй.           Хүүхдийн бие даасан байдлыг дэмжие.           Хүүхдэд алдаагаа засах боломж олгоё.           Хүүхэд бүрийн төлөө нийгмийн хариуцлагыг дээшлүүлье.           Хүүхдийг сонсож, хүүхдээс суралцая.           Хүүхэд насаа хайрлая.           Хүүхдийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлцгээе.

Туслах цэс

Баримтат кино - Movie

Зургийн цомог

Сурталчилгаа

Санал асуулга

Хүүхэд хүүхдийн төлөө ТББ-ын үйл ажиллагаанд үнэлэлт өгнө үү ? Дэлгэрэнгүй саналаа хэлэлцүүлгэн дээр бичнэ үү ?
Үр дүнг харуулах

Бидний холбоос

Дэмжигч байгууллагууд

Тоолуур

Та манай
18017
дахь зочин боллоо

Дүрэм

Хамгаалал клубын гишүүний тангарга:

Хамгаалал клубын гишүүн би “Өнөөдөрийн - Монгол, Маргаашийн -Ирээдүй” болсон хүүхэд бүрийн сэтгэл зүрх, оюун ухаан, бие чадвараа дайчлан чин үнэнч сэтгэлээр хүүхдийн төлөө ажилахаа андгайлан тангаргалж байна.
 
           “Хамгаалал клуб”-ын гишүүн:
  1. Албан ёсны бүртгэлтэй
  2. Гишүүний үнэмлэхтэй 
  3. Гишүүний эрх эдлэж, үүрэг хүлээнэ
  4. 12-оос дээш насныхан байнаХамгаалал клубын гишүүд нь хүүхдийн сайн сайхны төлөө ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй байхаас гадна, шинэ гишүүний сонгон шалгаруулалтад оролцож тэнцсэн байх ёстой.
“Хамгаалал” клубын дэмжигч гишүүн:
  1. Албан ёсны бүртгэлтэй
  2. Гишүүний үнэмлэхгүй
  3. Гишүүний эрх эдлэж, үүрэг хүлээнэ
  4. “Хамгаалал” клубээс зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог.
  5. Хамгаалал клубын тэмдэг, уриа, лого, тангарга, дүрмийг гишүүд нь дээдлэн хүндэтгэнэ.
“Хамгаалал” клубын гишүүний эрх:
  1. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх
  2. Тэгш оролцох
  3. Хөгжих /сургалтанд суух, судалгаа хийх/
  4. Өөрийн хүсэлтээр гарах
  5. Хамгаалуулах эрхтэй /клубын дүрмийн дагуу/
“Хамгаалал” клубын гишүүний үүрэг:
  1. Бүх үйл ажиллагаанд идэвхитэй, хариуцлагатай оролцох
  2. Гарахдаа албан өргөдөл удирдах зөвлөлд өгөх
  3. Өөрийн аюулгүй байдлаа өөрөө хангах
  4. Клубын дүрмийг дагаж мөрдөх
  5. Гишүүний үнэмлэхээ гээгдүүлсэн бол “Хамгаалал” клубын хүний нөөцийн багт нэн даруй мэдэгдэх
  6. Удирдах зөвлөлөөс гарсан шийдвэрийг хүндэтгэнэ.
“Хамгаалал” клубын гишүүн болоход:

Дэмжигч гишүүн нь “Хамгаалал” клубын гишүүнээр элсэн орох хүсэлтэй байгаа бол 2 сарын турш салбар клубын үйл ажиллагаанд гишүүний үүрэгтэй оролцоно. Мөн 2 сарын турш ажиллахдаа ямар нэгэн албан ёсны бүртгэлгүй ажиллах бөгөөд бүх гишүүдийн хурлаар ороод 50%-аас дээш хүүхдийн санал авсан бол албан ёсны гишүүний бүртгэлтэй болно.
Дэлгэрэнгүй »